Залуусын гадаадад ажиллах хөтөлбөр

 

Хамрагдах хүний нас:        18 – 26 нас

Хөтөлбөрийн хугацаа:        45-90 хоног 

Бүртгэлийн хугацаа:           9  -  4 сар      

 Work and Travel USA нь 1968 оноос эхлэн  АНУ-ын Төрийн Департментаас хэрэгжүүлж байгаа оюутан солилцооны онцгой хөтөлбөр юм. Жил бүр 100 гаруй улс үндэстний  130,000 гаруй оюутнууд уг хөтөлбөрийн  хүрээнд АНУ-д очиж ажиллаж, аялдаг.

WAT хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтынхаа хугацаанд АНУ-д ажиллаж, Америкийн түүх соёлтой танилцах, хэлнийхээ мэдлэгийг сайжруулан мөн аялал хийх ховорхон боломжуудыг олгодог соёлын солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн гол зорилго нь Америкчуудтай хамт ажиллаж, найзалж нөхөрлөн хэлээ сурахын зэрэгцээ тэднээр дамжуулан тухайн улсын соёлтой танилцах, өөрийн орны соёлыг мөн бусад улс орны оюутнуудад таниулж хүргэх явдал юм.     

 

Яагаа надад хэрэгтэй гэж?

 

·         Жуулчлалын шугамаар явснаас хямд зардлаар Америк, амьдрах хэв маягтай танилцана.

·         Англи хэлийг орчинд нь сайн эзэмшинэ.

·         Оюутан залуус бие даан ажиллаж амьдарч, өөрийн анхны цалингаа авна.

·         Олон улсын найз нөхөдтэй болно.

·         CV-ндээ олон улсын ажлын туршлага нэмнэ.

 

Ямар шаардлагатай вэ?

·         АНУ-ын хилээр орохдоо 18-26 настай байх

·         Их, дээд сургуулийн төгсөх курсын биш үндсэн ангийн оюутан байх

·         Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшинд ярих чадвартай байх  

Ямар ажил хийх вэ?

Олон улсаас оюутан залуус ирдэг учраас АНУ-д аялал жуулчлалын салбарын үйлчилгээний ажлууд хийдэг. Эдгээр нь: 

·         Дэлгүүр

·         Ресторан

·         Түргэн хоолны газар

·         Зочид буудал

·         Тоглоомын парк

·         Байгалийн цогцолборт газрууд

Ажлын цаг:  7 хоногт 25 – 35 цаг

Цалин:        Нэг цагийн хөлс  $7,25-$9

Долоо хоногт дунджаар 25-35 цаг ажиллана. Нэг цагийн цалин нь дунджаар  $7,25-$9  байдаг бол цайны мөнгө авдаг зөөгч, угтагч зэрэг ажлын хувьд нэг цагийн дундаж үндсэн цалин нь $2,13-$3 байдаг

Хөтөлбөрийн үндсэн төлбөр: 1590

     Хөтөлбөрийн төлбөрт юу багтсан бэ?   

§  Спонсор байгууллагын 24/7 үйлчилгээ

§  Ажил олгогч талын үйлчилгээ

§  Монгол талын үйлчилгээ

§  Чиглүүлэх сургалт

§  АНУ-д байх хугацааны эрүүл мэнд, аюулгүй байдлын даатгал

§  АНУ-ын ЭСЯ-ны визний ярилцлаганы цаг авах хураамж

§  SEVIS-ийн системд бүртгүүлэх 

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8р хороо “ESP” төв 3 давхар

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 9400-2014 8600-2014

Вэб: www.iedu.mn

Facebook: FB/iedumon

Бидний тухай

Олон улсын боловсрол НҮТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монголын залуучуудыг дэлхийн залуучуудтай нөхөрлөх, тэдний соёл иргэншилтэй танилцах, хамтран ажиллах, мэдлэг боловсрол эзэмшихэд нь туслах нь ТББ-ын үндсэн зорилго оршино. Бид Монголдоо анх удаа мэргэжлийн боловсролын зөвлөх үйлчилгээг хүргэж байна.

дэлгэрэнгүй . . .

holy bible