Internship - Ач холбогдол

Хэрэв та шинэхэн төгссөн, ажлын туршлагагүй бол хүссэн ажилдаа ороход нэлээн хүндхэн байна. Гэхдээ туршлагагүй байсан ч гэсэн та ажил хийх хэрэгтэй шүү дээ. Тиймээс мэргэжлээрээ дадлага хийх нь хамгийн зөв үр дүнтэй арга бөгөөд олон залуус энэ аргыг хэрэглэснээр хүссэн ажилдаа орох боломж нь нээгдэж байдаг. Ингээд дадлага хийх нь яагаад чухал тухай хэдэн зүйл дурдья.

Ажлын туршлага,үндсэн ажилтан болох гарц

Дадлагжигч нь их дээд сургуульд байхдаа хийх боломжгүй байсан тэр зүйлсийг ажлын байранд ирснээр өөрөө туршин үзэж хэрэгжүүлэх боломж олддог. Мөн үүнээс гадна ихэнх байгууллагууд таныг дадлага хийж байх хугацаанд хэрхэн амжилттай байгаагаас шалтгаалан цаашдаа үргэлжлүүлэн ажиллуулах ч боломж байдаг. Тиймээс үндсэн ажилтнаар орж чадахгүй басан ч гэсэн та санаа зовох хэрэггүй, гол нь сайн INTERN  байхад л та эхний алхамаа хийлээ гэсэн үг.

Шийдвэр гаргах

Хэрэв чи аль салбарт ажиллахаа хараахан шийдээгүй байвал дадлага хийх хөтөлбөр хамгийн зөв сонголт юм. Дадлагийн хугацаандаа аль салбарт ажиллахаа шийдэх боломжтой бөгөөд өөрийн хамгийн сайн чадах, дуртай салбартаа хүчээ сорьвол мэдээж амжилт дагуулна. Магадгүй бизнесийн удирдлагаар төгсөөд худалдааний байгууллагад орлоо гэж бодьё, хэрэв энэ таний хийх зүйл биш, харин маркетинг гадаад харилцаа эсвэл хүний нөөцөөр ажиллах нь хүсэж байгаа ажил байж болно шүү дээ. Тэгвэл дадлага хйих хугацаандаа өөрт тохирсон салбараа сонгох боломжтой юм.

Танилийн хүрээгээ нэмэх

Дадлага хийх нь олон шинэ хүмүүстэй танилцах боломж олгодог. Хэдийгээр чи ажлын туршлагагүй байсан ч гэсэн олон танилтай байх нь олон боломжыг нээж өгнө. Харин туршлагажих тусам танилийн хүрээ нэмэгдэж үүний хүрээнд ажлын бүтээмж, шинэ мэдээлээр байнга цэнэглэгдэж байх юм. Та дадлага хийж байсан байгууллагадаа орж чадаагүй байсан ч гэсэн танилийн хүрээ таньд хэзээд хэрэг болно.

Өөртөө итгэлтэй болох

Туршлагатай байх нь өөртөө итгэх итгэл дагуулна. Сайн таницуулга, ажлын туршлага байхад та мөрөөдлийн ажилдаа нэг алхам ойртож байгаа юм. Дадлага хийсний дараа шинэ ажилд ярилцлаганд ороод ажил олгогч таниас мэргэжлийн асуултууд асуухад та тээнгэлзэлгүйгээр хариулт өгөх тэр туршлагатай болсон байдаг.

 

Мэргэжлээрээ дадлага хийх хөтөлбөр

Дэлхийн бүх улс оронд төгсөх курсийн оюутнууд болон төгсөөд 2 жил болж буй шинэ төгсөгч нарт зориулсан мэргэжлээрээ дадлага хийх хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрт хамрагсанаараа сурсан зүйлээ илүү бататган дадлага туршлагатай болох боломжыг олгодог юм. Мэдээж туршлагатай байх тусам та цаашдаа хүссэн байгууллагадаа ажилд орохлд тань тус болно шүү дээ.

Манай байгууллага Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг Хятадын хамгийн хөгжил өндөр, хүн ам төвлөрсөн метрополитан хотуудын томоохон компаниудад мэргэжлээрээ дадлага хийх 3 сараас 1 жилийн хугацааай хөтөлбөрүдийг санал болгож байна.

 

Мэдээж та ажил хийж туршлагажихаас гадна цалин авна шүү.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8р хороо “ESP” төв 3 давхар

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 9400-2014 8600-2014

Вэб: www.iedu.mn

Facebook: FB/iedumon

Бидний тухай

Олон улсын боловсрол НҮТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монголын залуучуудыг дэлхийн залуучуудтай нөхөрлөх, тэдний соёл иргэншилтэй танилцах, хамтран ажиллах, мэдлэг боловсрол эзэмшихэд нь туслах нь ТББ-ын үндсэн зорилго оршино. Бид Монголдоо анх удаа мэргэжлийн боловсролын зөвлөх үйлчилгээг хүргэж байна.

дэлгэрэнгүй . . .

holy bible