Хөтөлбөрийн тухай

Au Pair буюу хүүхэд асрах хөтөлбөр нь зочин айлд хүүхэд асрангаа гэр бүлийн нэгэн гишүүн болж амьдрах, ажиллах, англи хэлээ сурах соёлын солилцооны хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь АНУ –ын Засгийн Газрын санаачилгаар 1989 оноос эхлэн АНУ –д хэрэгжиж эхэлсэн бөгөөд албан ёсны эрх бүхий байгууллагууд хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь залуу насандаа өөрийн амьдралын нэгээхэн хугацааг хөгжилтэй, адал явдалтай, сорилттой өнгөрөөж өөр орчинд амьдран өөрийгөө сорих шинийг эрэлхийлсэн залууст зориулсан солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн ач холбогдол

  • Англи хэл сурах бүрэн боломжоор хангагдана. 
    Хөтөлбөрийн туршид 6 кредит цагийн коллежийн хичээл үзнэ. 
    Зочин айлаас хэлний курст 500$ -ын тэтгэлэг олгоно
    Өдөр дутмын харилцааны явцад ярианы англи хэл бүрэн сайжирна.
  • Хөтөлбөрийн төгсгөлд АНУ–ын гайхалтай газруудаар аялах.
  • АНУ –ын ахуй соёлтой танилцаж, АНУ-д ажиллаж амьдрах туршлагатай болно.

Тавигдах шаардлага:

  • 20 – 26 насны
  • Эелдэг зөөлөн зантай
  • Бүрэн дунд боловсролтой
  • Өөрөөс хамаарах хүүхэд, гэр бүлгүй
  • Жолоо сайн барьдаг
  • Усанд сэлж чаддаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хүүхэд харж байсан туршлагатай / 200 цагаас дээш /
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  • Эрүүл байх

Хийх ажил ба цалин хангамж

Хийх ажил

  • Хүүхдийг цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх, авах
  • Хооллох, хамт тоглох
  • Гэрийн хөнгөн цэвэрлэгээ
  • Хүүхдийг усанд оруулж, унтуулах
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангах

Ажлын цаг: 7 хоногт 45 цаг
Амралт:       7 хоногт 1,5 хоног

Цалин хангамж

  • Байр хоол үнэгүй
  • Хөтөлбөрийн төгсгөлд 2 долоо хоногийн цалинтай амралт хоногийн аяллын эрх

 

 

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8р хороо “ESP” төв 3 давхар

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 9400-2014 8600-2014

Вэб: www.iedu.mn

Facebook: FB/iedumon

Бидний тухай

Олон улсын боловсрол НҮТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монголын залуучуудыг дэлхийн залуучуудтай нөхөрлөх, тэдний соёл иргэншилтэй танилцах, хамтран ажиллах, мэдлэг боловсрол эзэмшихэд нь туслах нь ТББ-ын үндсэн зорилго оршино. Бид Монголдоо анх удаа мэргэжлийн боловсролын зөвлөх үйлчилгээг хүргэж байна.

дэлгэрэнгүй . . .

holy bible