Сингапур нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

СИНГАПУР-Космополитан, Олон улс үндэстнүүдээс бүрдсэн, техник технологи дээд зэрэгт хүрсэн, хамгийн аюулгүй, сурч амьдрахад нэн таатай улс юм. Сингапур улс нь дэлхийд боловсролын шинэчлэлтээрээ тэргүүлж яваа улсын нэг юм. Та Сингапурт Ази, Европ, Өмнөд болон Хойд зүгийн бүх орны хүмүүстэй нэг дор хөл нийлэн ахаж амдьран суралцана.Сингапур нь дэлхийн эдийн засаг, худалдааны төв, дэлхийн хамгийн завгүй бизнесийн төв цэг болж чадсан улс юм.

Сингапурын бүх хүүхэд арлын 360 сургуулиар дамжин наад зах нь 10 жилийн боловсрол эзэмшдэг байна.

Сингапурын сурагчид Математик, шинжлэх ухааны сургалтын олон улсын чиг хандлага (TIMSS)-ын үнэлгээрээр 1995, 1999, 2003, 2007 онуудад дэлхийн тэргүүлэх орнуудын нэгээр шалгарчээ.
Тэд 2006 онд Олон улсын унших чадвар, бичиг үсгийн сургалтын прогресс (PIRLS) үнэлгээгээр дөрөвт орсон байна. Тэдний шилдэг амжилт Сингапур 2009 онд PISA судалгаанд хамгийн шилдэг гүйцэтгэлтэй орны нэг болсноор цаашид үргэлжлэн харагдав.

2007 явуулсан Мак Кинсэйн судалгаагаар Сингапур нь хамгийн шилдэг гүйцэтгэлтэй боловсролын системийн нэг, харин IMD World Competitiveness Yearbook-2007-д өрсөлдөөний эдийн засгийн хэрэгцээг хамгийн сайн хангасан үзүүлэлтээр нэгдүгээр байранд үнэлэгдэв.

Дээд боловсролын түвшинд 2010 онд “Times Higher Education Supplement Rankings of World Universities” гэх үнэлгээгээр Сингапурын үндэсний их сургууль дэлхийд 34, Ази тивд 4-р байранд эрэмблэгджээ.

Өнөөгийн Сингапурын боловсролын тогтолцоонд сурагчид 6 жилийн бага боловсрол, дөрвөөс таван жилийн дунд боловсрол эзэмших ба дараа нь коллеж, политехникийн сургууль, эсвэл ТБИ-д элсэн ордог.
Бага сургуулийн 6 дугаар анги төгсөх үедээ бүх сурагчид англи хэл, математик, эх хэл, шинжлэх ухааны хичээлээр Бага сургууль төгсөх шалгалт өгдөг байна. Шалгалтын үр дүнд үндэслэн сурагчдыг дунд сургуулийн түргэвчилсэн (сурагчдын 60%), энгийн академик (сурагчдын 25%), энгийн техникийн (сурагчдын 15%) курст элсүүдэг ажээ.
Түргэвчилсэн курсын сурагчид дүүргээд Боловсролын ерөнхий гэрчилгээ (GCE)-ний О түвшний шалгалт өгдөг дөрвөн жилийн хөтөлбөр судалдаг.

Энгийн академик курсын сурагчид дөрвөн жилийн GCE N-түвшинд хүрэх хөтөлбөр судлах ба тав дахь жилдээ О түвшний шалгалт өгч болно.

Энгийн техникийн хөтөлбөр нь дөрвөн жилийн GCE N-түвшний хөтөлбөрийн дараа сурагчдыг техникийн дээд боловсрол, ажил эсвэл дунд боловсролын дараах Техникийн боловсролын институтэд бэлтгэдэг байна.

10 жилийн ерөнхий боловсролын дараа сурагчид дунд боловсролын дараагийн шатанд шилжих ба сурагчдын 31% коллежид, 43% нь политехникийн сургуульд, 22% нь ТБИ-д ордог байна. Номд шамдсан сурагчид энэ хугацаанд А level шалгалтуудыг өгч их сургуульд сурах боломжтой.

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8р хороо “ESP” төв 3 давхар

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 9400-2014 8600-2014

Вэб: www.iedu.mn

Facebook: FB/iedumon

Бидний тухай

Олон улсын боловсрол НҮТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монголын залуучуудыг дэлхийн залуучуудтай нөхөрлөх, тэдний соёл иргэншилтэй танилцах, хамтран ажиллах, мэдлэг боловсрол эзэмшихэд нь туслах нь ТББ-ын үндсэн зорилго оршино. Бид Монголдоо анх удаа мэргэжлийн боловсролын зөвлөх үйлчилгээг хүргэж байна.

дэлгэрэнгүй . . .

holy bible